Шууд Chart

Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлээд байна

2017-05-24 18:46:43

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.

Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход нь туслах нэрийн дор ялангуяа эмэгтэйчүүдийг худалдаж, ашиг олох гэсэн оролдлого өсөх хандлагатай байна.

Сүүлийн зургаан жилийн статистик мэдээнээс үзвэл хүн худалдаалах 54 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 122 гэмт хэргийг шалгажээ. Эдгээрээс хүн худалдаалах найман хэрэгт 15 хүн, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан 36 хэргээр 54 хүн ял шийтгүүлсэн байна.

 Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас үндэстэн дамнасан, зохион байгуулалттай үйлддэг хар тамхи, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог. Иймээс Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталлаа.


Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлээд байна  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.182.xxx] 2017-05-24 19:07
Чин үнэнээрээ бол хөтөлбөргүйдээ ч ийм хэрэг гардаг болоогүй,хүний эрх гэж том малгайн дор хариуцлага- сахилга -хяналт шалгалт байхгүй болсоны хар гай,зольбин нохой-монгол хоёр бараг адилхан болждээ,монгол улсын нэр хүндийг ч гадаад улсад монгол тэнүүлчид чамгүй унагаж байнадаа,хариуцах ёстой газар инь ажлаа хийхгүй болсоны л хар гай шүүдээ,тэгээд одоо иргэдийн хууль эрхийн мэдлэг дутмагаас боллоо гэж тэнэгтэхээ боливол таарна,энэ бол ердөөл хариуцлагаас зайлсхийсэн арга,өөр юу ч биш.

Бидэнтэй нэгдээрэй