Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2017-05-24 19:01:05

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

-  Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг хоёр улс харилцан хүлээн зөвшөөрөх юм.

-  Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагийг “Хөрс хамгаалах үндэсний өдөр” болгохоор тогтлоо. Уул уурхай, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг болон газар өмчлөгч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хөрс хамгаалах, нөхөн сэргээх, хот, суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах чиглэлээр тухайн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөнд энэ өдрийг тусган, бодитой, үр дүнтэй ажил зохиож байх юм.

-  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” арга хэмжээг хоёр жил тутам зохион байгуулах бэлтгэл хангах, удирдах зэрэг үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн батлав. Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ахлах юм. 


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй