
Нийслэлийн төсвийн тодотголоор ерөнхий боловсролын сургуулиудад хийх ажлын хөрөнгө оруулалтаас 1.4 тэрбум төгрөгийг татжээ.
УИХ 2013 оны улсын төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулсан бөгөөд үүнтэй холбогдуулан нийслэл төсвөө тодотгож, энэ оны хөрөнгө оруулалтаас 10 тэрбум гаруй төгрөгийг хаслаа.
Төсвийн тодотголыг хийхдээ ихэвчлэн энэ жилдээ багтаж дуусахгүй ажлын хөрөнгө оруулалтыг татсан юм.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг ч мөн хассан гэж Нийслэлийн засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат ярилаа.
Хөрөнгө оруулалтаас 10 гаруй тэрбум төгрөг хаслаа | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.