Шууд Chart

ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлнэ

2017-06-02 14:27:58

Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Хөдөө, аж ахуйн яам хооронд хэлэлцээрийн хүрээнд ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлэх боллоо. Вакцины ачиж авчрах шууд хийгдэж бэлтгэлээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хангасан байна.

Мөн энэ үеэр талууд махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой үр дүн гаргаж ажиллахаар боллоо. Ингэхдээ Монгол, Оросын бизнесменүүд махны хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох тохиролцоонд хүрчээ.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхтэй холбоотой бас нэг асуудал нь “Ноолуур” хөтөлбөрт хамтарч ажиллах саналыг Засгийн газраас Оросын талд тавиад байна.

Хэдийгээр хэлэлцээр байгуулагдсан ч Монголын тал энэ чиглэлээр тодорхой ажил яаралтай хийх  ёстой. Олон сая  малтай  улсын хувьд энэ салбарт өөрчлөлт  шинэчлэлт хийж,  эрүүл ахуй, аюулгүй  байдлыг  энэ  тэргүүнд  тавих зайлшгүй шаардлагатай гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Евгений Громыко хэллээ. Удахгүй ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев манай улсад айлчлах үеэр ярилцахаар төлөвлөжээ.


ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлнэ  
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй