Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалт

2017-06-26 05:23:56

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Улсын хэмжээнд 2 сая 23 мянга 22 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс аймгуудад нийт 1 сая 86 мянга 371 сонгогч, нийслэлд 936 мянга 651 сонгогч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд санал авах 1983 хэсгийн байр ажиллана.

Сонгогчид санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийх юм.

Та бүхэнд аймаг, нийслэлд бүртгэгдээд байгаа сонгогчдын тоог Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан өнөөдрийн байдлаарх дүн мэдээгээр хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалт  
Үзсэн: 5989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй