Шууд Chart

Ч.Батжаргал: Соёлд жижиг зүйл гэж байдаггүй, жижиг зүйлд ч соёл байдаг

2017-06-28 17:00:59

МҮОНР-ийн Урлаг Соёлын Албанаас эрхлэн бэлтгэдэг "Соён гэгээрлийн цаг" нэвтрүүлэгт Монгол Улсын Хүндэт Дипломатч Чулууны Батжаргал уригдан оролцлоо.

Хүндэт Дипломатч Ч.Батжаргалын “Ёс ёмбогор, Төр төмбөгөр” номын хэсгээс

Хамт олны уур амьсгал: Хөдөлмөрийн хамт олны дунд аль болохоор хэрүүл шуугиан, нөхөрсөг бус, үл тоомсорлосон гэх мэт таагүй уур амьсгал гаргахгүй байхыг хичээх ёстой. Бусдынхаа тухай өөрт нь ил хэлж зүрхлэхгүй хэрнээ түүний эзгүйд зарлах, хамт олныхоо дотоод асуудлыг гадагш нь тараах зэрэг нь ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй.

Нэрийн хуудас: Нэрийн хуудас дээр бичигдсэн албан тушаал, зэрэг дэв өөрчлөгдсөн бол түүнийг үзгээр баллаж засч өгөх нь тун зохимжгүй бөгөөд ийм тохиолдолд тухай бүр нэрийн хуудсаа аль болох хурдан сольж хэвлүүлж байх нь зүйтэй. Албан тушаал доогуур буюу эсвэл насаар дүү хүн нь нэрийн хуудсаа эхэлж өгдөг. Хэрэв насны хувьд ойролцоо бөгөөд хэн нь дүүгээ тодорхойлоход хэцүү бол илүү соёлтой нь түрүүлж өгдөг байна. 

Нийтэлсэн: Б.Янжинлхам

Ч.Батжаргал: Соёлд жижиг зүйл гэж байдаггүй, жижиг зүйлд ч соёл байдаг   
Үзсэн: 3660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2017-07-06 15:16
ярилцлаган дундуур явж байгаа Н.Жанцанноровгуйан цэцэгхэн минь чи романсыг бүтнээр нь яаж сонсох вээ

Бидэнтэй нэгдээрэй