Шууд Chart

БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ

2017-07-04 20:02:11

БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Засгийн газрын хуралдаанаар тус төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.

Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн байдлаасаа болж 7-8 жилийн насжилттай автобус оруулж ирэн дөрвөн жил үйлчилгээнд ашигладаг байна.


БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй