Шууд Chart

Ч.Заяасүрэн: Цацал бус сацал гэж ярьж хэвших нь зөв юм

2017-08-29 18:20:42

Монголын радиогийн "Өсөхөөс сурсан үндэсний хэл" нэвтрүүлэг. Энэ удаагийн дугаартаа ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын ЭША, хэлбичгийн ухааны доктор Чулууны Заяасүрэнг урьж, "Сацал, мялаалгын үг" сэдвээр ярилцлаа.

Хэлбичгийн ухааны доктор Чулууны Заяасүрэн:

- Сацал, цацал гэдэг хоёр үгийг ялгах нь зүйтэй юм. “Цацал” гэвэл ус, шороо, үнс гэх мэтийг цацах хараалын шинжтэй үйлийг хэлнэ. - Мялаалгын үг нь дотроо хүүхдийн дээл, баривч, зэр зэвсэг мялаах гэх мэт төрлүүдтэй. Хүүхдийн дээл, баривч мялаахад хамгийн түгээмэл орсон мал бол хонь, адуу хоёр байсан нь монголчуудын халуун хошуутай мал хэмээн үздэгтэй холбоотой.

Нийтэлсэн: Б.Янжинлхам

Ч.Заяасүрэн: Цацал бус сацал гэж ярьж хэвших нь зөв юм  
Үзсэн: 3031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй