
1981 оны есдүгээр сарын 4 буюу өнөөдөр алдарт дуучин Бейонсе мэндэлжээ. Түүний бүтэн нэрийг Бейонсе Жизелль Нөүлес Картер гэдэг.
Тэрбээр Техас мужийн Хьюстон хотод төрсөн байна. Бейонсе дуучин, дуу зохиогч, бүжигчин, жүжигчин юм. Хүүхэд байхаасаа буюу 1990-ээд оноос "Дестинис чайлд" нэртэй хамтлагт дуулж эхэлсэн байдаг.
Тус хамтлагийн менежерээр Бейонсегийн аав ажиллаж байсан бөгөөд хамгийн их орлоготой охидын хамтлагаар шалгарч байсан түүхтэй. Харин хамтлаг тарсны дараагаас буюу 2006 оноос Бейонсе бие даан уран бүтээл туурвиж эхэлжээ.
Тэрбээр ганцаарчилсан бүтээлээрээ 100 сая орчим америк долларын орлого олж, хамгийн их орлоготой дуучдын жагсаалтад дээгүүр бичигддэг болсон. Түүнчлэн 22 грэмми, МТВ-ийн 24 шагнал хүртэж байжээ.
Дуучин Бейонсе 36 нас хүрлээ | ||
Үзсэн: 1851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.