
Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан "Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр" тоглолтыг өнөөдөр тоглохоор болжээ.
Мөн тоглолтыг эцэг, эхийн үндэсний форумд оролцохоор орон нутгаас ирсэн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй толилуулах аж.
Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран замын осол аваараас сэрэмжлүүлэн аюулгүй зорчих тав хоногийн аян өрнүүлэхээр болжээ. Мөн энэ сарын 18-24-нд Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур дүүрэгт "Алтан залаат азарган тахиа" жүжгээрээ хүүхэд багачуудтайгаа уулзахаар болжээ.
Сонирхуулахад Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 3-7-нд ОХУ-ын Улан-Үүд хотноо таван жилд нэг удаа зохиогддог олон улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочин оролцогчоор оролцож, В.Катаевийн "Долоон дэлбээр цэцэг" жүжгээр амжилттай оролцсон юм.
"Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр" тоглолт өнөөдөр тоглогдоно | ||
Үзсэн: 2272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.