
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм. Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 жил 9 сар тасралтгүй ажиллаж байжээ.
Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.