Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Токио-2020” олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Японд айлчлав

2017-09-15 13:29:44
Error loading player: No playable sources found

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ хүрээнд тэрбээр Токиогийн олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд асан Ёширо Моритой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон спортын салбарт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр ноён Ёширо Мори Монгол бөхчүүд японы сүмод өндөр амжилт гаргаж ирсэн, жүдо бөхөд дэлхийд цахиур хагалж байгаа зэргээр Монголын тамирчдын тэвчээр хатуужил, идэвхи чармайлтыг онцлов. Түүнчлэн 2020 оны олимпоос карате, таеквондогийн төрлөөр амжилт үзүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр тал Монголын Пара олимпийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг Японы талтай хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.

Тус өдөр ”Токио-2020” олимп, пара олимп хариуцсан сайд Шүничи Сүзүкитэй уулзаж, олимпийн шигшээ багийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио-2020” олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Японд айлчлав  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй