Шууд Chart

Халз тэмцээнд хэн нь илүүрхэх бол ...

2017-09-15 13:40:41

“Барселона-1992” зуны олимпийн XXV наадмаас буудлагын төрлөөр хүрэл медаль хүртсэний 25 жилийн ой, Монголын эмэгтэй тамирчин анх удаа олимпийн медальтан болсон түүхт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй.

Энэ хүрээнд Монголын анхны эмэгтэй олимпийн медальтан, гавьяат тамирчин Д.Мөнхбаярт зориулсан олимп, дэлхийн шилдэг тамирчдын халз тэмцээнийг энэ сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

“S-Sport Mongolia” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй тэмцээнд оролцохоор  Марияа Гроздева (Болгар), Ясна Секарич (Серби), Нино Салуквадзе (Гүрж) нарын дэлхийн буудлага спортын түүхэнд алдаршсан нэрт тамирчид Монголд хүрэлцэн ирээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Халз тэмцээнд хэн нь илүүрхэх бол ...  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй