
"Намар" шоу тоглолт энэ сарын 22-нд болно. Энэхүү шоу тоглолтын талаар “Корпорэйт энтертаймент” хэмээх мэргэжлийн найруулагч, уран бүтээлчдээс бүрдсэн баг хэвлэлийн бага хурал хийлээ.
Хуралд ерөнхий найруулагч Д.Энхбаяр, продюссер Б.Ганхөлөг, М.Болд, event менежер Г.Батцэцэг, маркетингийн менежер Э.Солонго нар оролцож, зохион байгуулж байгаа уран бүтээлийнхээ онцлогоос ярив.
Oдоогоос жил гаруйн өмнө Монголын хамгийн сүүлийн үеийн концерт заалны нээлт болсон. Тэр үед ОХУ-ын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урин нээлтийн “Элит тоглолт” болж байсан. Тэр цагаас хойш “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд маш олон мэргэжлийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан юм. “Корпорэйт энтертаймент” хэмээх мэргэжлийн төрөл бүрийн уран бүтээлчдээс бүрдсэн баг Монголдоо анх удаа тайз дэлгэц, хөгжим техник, тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн стандартад нийцсэн уг концертын танхимд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тухайгаа энэ үеэр ярилаа.
"Намар" шоу тоглолт болно | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.