
Торонтогийн Их Сургуулийн судлаачдын баг нэгэн сонирхолтой дүгнэлтийг гаргажээ. Тэдний хэлж байгаагаар ухаалаг гар утас болон таблет нь бага насны хүүхдийн сэтгэн бодох, хөгжих үйл явцыг удаашруулж байна гэсэн юм. Хүүхэд хэдий чинээ эрт ухаалаг төхөөрөмжтэй харьцаж эхэлнэ тэр чинээгээрээ хэлд орох хугацаа нь хойшилдог болохыг эрдэмтэн судлаачид олж тогтоосон байна.
Энэ дүгнэлтийг гаргахын тулд мэргэжилтнүүд 6 сартайгаас 2 хүртэлх насны ойролцоогоор 900 хүүхдийн дунд судалгаа явуулсан аж. Эхний ээлжинд эрдэмтэд хүүхэд хэдий чинээ хугацааг ухаалаг гар утастай өнгөрүүлж байгааг судалсан байна. Үүнээс, хүүхэд өдөрт дунджаар 30 орчим минутын турш ухаалаг гар утас болон планшетийн дэлгэц рүү ширтдэг гэсэн байна. Иймд аль болох хүүхдээ ухаалаг гар утсаар тоглуулахаас татгалзахыг эрдэмтэд анхааруулжээ.






Ухаалаг гар утас хүүхдийн хөгжих үйл явцыг удаашруулдаг | ||
Үзсэн: 2154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.