
Монголын сагсан бөмбөгчид дэлхийн аварга болов. БНХАУ-д болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийнхан түрүүллээ.
Манай сагсчид аваргын төлөөх тоглолтод Сербийн багийг 21:15-аар хожив. Тэд ийнхүү 2015 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаа ахиулж, түүхэн амжилтын эзэн боллоо.
Учир нь Монголын тамирчид багийн спортын төрлөөр анх удаа дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа нь энэ. Тэд энэ жил Азийн аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлсөн юм. Ийнхүү дэлхийн аварга болж, Их дуулга ангиллын тэмцээнд оролцох эрх авлаа.
Итгэхэд бэрх, давтахад ч бэрх амжилтын эзэд | ||
Үзсэн: 1845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.