
Азийн олимпийн зөвлөл, Туркменистан Улсын засгийн газартай хамтран зохин байгуулж буй Азийн танхимийн болон тулааны спортын V наадам өчигдөр нээлтээ хийн бамбараа асаав.
Нээлтийн ажиллагаанд тус улсын улсын ерөнхийлөгч Gurbanguly Berdimuhamedov онцгой анхааран 7500 дуучин, бүжигчид, оролцсон сүрт нээлтийг 45000 суудалтай “Ashgabat Olympic Stadium”-д хийлээ.
Төв Азид урьд нь 7500 хүн оролцож, 7000 тонн гэрэлт пуужин харвасан сүрт наадам болж байгаагүй гэхэд болно.
Спортын 21 төрөлд азийн 65 орны 4500 тамирчид 12 хоног 347 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.
Монголын үндэсний шигшээ багийн тамирчид муай тайн 67 кг-д С.Батжаргал, кикбоксын 57 кг-д Б.Мэндбаяр, эмэгтэй 52 кг-д С.Мөнгөнгэрэл, 56 кг-д П.Даваа нар улсаа төлөөлөн оролцож байна.



7500 хүн оролцож, 7000 тонн гэрэлт пуужин харвасан сүрт наадам эхэллээ | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.