Шууд Chart

"Тэнүүн-Огоо КАП" аваргуудаа тодрууллаа

2017-09-18 15:34:57

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Тэнүүн-Огоо КАП" клубуудын аварга шалгаруулах воллейболын тэмцээн Тээвэрчдийн спорт ордонд зургаан өдрийн турш зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 багийн тамирчин оролцож медалийн эзэд, шилдгүүдээ тодрууллаа.

Эмэгтэй багуудаас медалийн эздээр:

Алтан медалийг А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат дасгалжуулагчтай, ОУХМ Г.Энхсайхан ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны Тэнүүн-Огоо клуб,

Мөнгөн медалийг Брагиадын Генериал Х.Лхагвасүрэн эзэнтэй, СМ С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, СМ Г.Энхнаран ахлагчтай ХХЕГ-ын Хилчин клуб

Хүрэл медалийг С.Баянчулуун эзэнтэй, ОУХМ П.Батзаяа дасгалжуулагчтай, СМ Д.Үнэнтуяа ахлагчтай Алтай Трест ХХК-ны Алтайн барс клуб

Эрэгтэй багуудаас медалийн эздээр:

Алтан медалийг Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагчтай СМ А.Даваажаргал ахлагчтай Хасумегаватт ХХК-ны Хасумегастарс клуб,

Мөнгөн медалийг А.Ганхуяг эзэнтэй, СМ Ч.Баттөгс дасгалжуулагчтай, ОУХМ Э.Сайханбаатар ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны Тэнүүн-Огоо клуб,

Хүрэл медалийг С.Анхбаяр эзэнтэй, Б.Даринчулуун дасгалжуулагчтай, ОУХМ Э.Сайнбилэг ахлагчтай ДЦС-V ТӨХК-ны Эрчим клуб тус тус хүртлээ.

Тэмцээний шилдгүүдээр:

Шилдэг хаагч: Хасумегастарс клуб спортын мастер Э.Алтангэрэл, Алтайн барс клуб: СМ О.Саруултуяа

Шилдэг давуулагч: Эрчим клуб СМ З.Цэнд-Аюуш, Хилчин клуб: С.Бямбагарав

Шилдэг хамгаалагч: Тэнүүн-Огоо клуб СМ Э.Ган-Эрдэнэ, Хилчин клуб СМ Д.Сосорбурам

Шилдэг холбогч: Хасумегастарс клуб СМ М.Мөнхсайхан, Тэнүүн-Огоо клуб СМ А.Батжаргал

Шилдэг довтлогч: Тэнүүн-Огоо клуб ОУХМ Э.Сайханбаатар, Тэнүүн-Огоо клуб СМ Д.Эрдэнэбулган

Шилдэг тэгш тоглогч: Хасумегастарс клуб СМ А.Даваажаргал, Хилчин клуб СМ Г.Энхнаран

Шилдэг дасгалжуулагч: Хасумегастарс ОУХМ Л.Баатархүрээ, Тэнүүн-Огоо СМ Б.Чинбат

Шилдэг шүүгч: МВХ Л.Отгонцэцэг нар шалгарлаа.

Мөн Hobby Center ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Ганболор өөрийн компаний нэрэмжит шагналаар Хасумегастарс клубын тамирчин СМ М.Мөнхсайхан, Тэнүүн-Огоо клубын тамирчин СМ Д.Эрдэнэбулган нарыг шагнасан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Тэнүүн-Огоо КАП" аваргуудаа тодрууллаа   
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй