Шууд Chart

Б.Одмэргэн “Аниргүйн дунд” үзэсгэлэнгээ дэлгэжээ

2017-09-19 10:19:14

Зураач Б.Одмэргэн “Аниргүйн дунд” үзэсгэлэнгээ “Бэст” галерейд дэлгэжээ. Монголын шог зургийн ноён оргилуудын нэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдыгийн хүү тэрбээр 1995 оноос хойш уран бүтээлээ туурвиж буй бөгөөд “Аниргүйн дунд” үзэсгэлэндээ хөрөг болоод байгалийн судалбар бүтээлүүдээ дэлгэсэн байна. 

Б.Одмэргэн уран бүтээлээрээ Монгол, Итали, Франц, Англи, АНУ, Япон, БНХАУ зэрэг улсад зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд оролцож байсан юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд сэдэвт уран зураг түлхүү туурвиж буй талаараа “Сэдэвт уран зураг нь утга зохиолоор бол роман, хөгжмөөр бол симфони мөн.

Энэ төрлөөр уран бүтээл туурвих нь зураачаас өндөр ур чадвар, ухаан, авьяас шаарддаг. Дүрслэх урлагийн энэ эрхэм төрлийг сэргээн хөгжүүлэх нь Монгол Улс шиг баялаг түүхтэй, зурах сэдэв нь дундаршгүй ийм улсад чухал зорилт юм. Би “Бөртэг аварсан нь” зурагтаа хүний өр өвтгөм төрх, цаашлаад баяр жаргал хүртэлх сэтгэлийн олон хөдөлгөөнийг багтаахыг зорьсон” хэмээв.

Хөнгөн гуниг төрүүлж, бодол хөврүүлэх, сэтгэл догдлуулж, баясал бэлэглэх түүний бүтээлүүдийг үзэхийг хүсвэл “Бэст” галерейг зориорой.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Одмэргэн “Аниргүйн дунд” үзэсгэлэнгээ дэлгэжээ  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй