Шууд Chart

Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ

2017-09-23 11:51:03

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болж, Богдхан төмөр зам төслийг концессын “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг ашиглан зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд 15 минут зарцуулж, энэ хэрээр замын түгжрэл багасна гэсэн судалгаа гарсан байна.

”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2017 оны 70 дугаар тогтоол, УИХ-ын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” 71 дүгээр тогтоолд Богд хан төмөр замын төслийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг нь эхлүүлэх тухай заасан юм.


Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 2682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2017-09-25 06:59
Нөгөө АХБ-ны зээлээр барих яасан бэ УБТЗ-н замаар явьж байтал дунд нь манай хувийн өмчийн замаар явсан гээл өндөр л төлбөр нэхэж таарна Ёстой жонхуу Уг нь УБТЗ өөрийн хөрөнгөөр тавьчихвал зүгээр юм

Бидэнтэй нэгдээрэй