Шууд Chart

Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг батлав

2017-09-23 11:54:48

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болж, “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаар санхүүжүүлэхээр боллоо.

Бодлогод шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны болон материаллаг нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилт дэвшүүлсэн байна. Мөн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.

Бодлогыг 2017-2020 он, 2021-2025 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхний шатанд энэ салбарын бодлого, хууль эрхзүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дэд бүтцийг нь сайжруулан, санхүүжилтийг нэмэгдүүлж, шинжлэх ухааны паркийн дэд бүтэц байгуулж эхэлнэ.

Хоёрдахь шатанд Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг зорилтот түвшинд хүргэж, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.


Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг батлав  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй