
Өндөг бол та бидний өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг билээ. Тиймээс бид хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ эрүүл ахуй, чанарыг шалгаж байх нь зүйтэй юм.
Шинэхэн өндөг биш үү мөн үү гэдгийг гэрийн нөхцөлд хоол хийхийн өмнө шалгах хялбархан арга байдаг. Ингэхийн тулд та аяганд тасалгааны температуртай ус, 1 цайны халбага давс хийж уустал нь хутгасны дараа өндгийг хийж хөвүүлнэ.
1. Өндгийг усанд хийхэд өндөг шууд л аяганы ёроол руу живж хөндлөн хэлбэрт байрлаж байвал шинэхэн өндөг гэсэн үг ба хэдхэн хоносон байна гэсэн үг.
2. Өндөг ёроолд живсэн ч нэг тал нь бага зэрэг өргөгдөн хөвж байвал 7 долоо хоносон өндөг. Хоол хүнсэнд хэрэглэхэд санаа зовох зүйлгүй боловч их хэмжээгээр идэх хэрэггүй.
3. Ёроолд нэг талаараа дөнгөж хүрээж босоо байрлалаар хөвж байвал 3 долоо хоносон байна. Шарахаас илүү чанаж идвэл тохиромжтой ч 2-оос илүүгүй хэрэглэж болно.
4. Өндөг аль ч хэсгээрээ аяганы ёроолд огт хүрэхгүй хөвж байвал маш удсан, муудсан өндөг байна гэсэн үг. Тиймээс хоол хүнсэнд хэрэглэхээс татгалзаарай.
Шинэхэн өндөг мөн үү биш үү | ||
Үзсэн: 12064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.