
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ахлах тогооч, туслах тогооч сонгон шалгаруулж авна сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжилтэй
- Тогоочийн зэрэгтэй байх
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан
- Нийтийн хоолны салбарт мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802
Ахлах тогооч, туслах тогооч сонгон шалгаруулж авна | ||
Үзсэн: 1836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.