
Грекийн Чиос арал дээр Ням гарагт гарсан их хэмжээний түймрийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Ням гарагт гурван өөр байршилд түймэр гарсан бол одоогоор түймрийн 5 голомт идэвхтэй байна.
Түймрийн улмаас тариалангийн талбай шатаж, эрчим хүч тасарч, олон арван барилга байгууламж сүйдсэн бөгөөд орон нутгийн эрх баригчид 17 тосгон, сууринг нүүлгэн шилжүүлэхээр мэдэгдэл гарган ажиллаж байгаа бөгөөд түймэрт өртсөн бүс нутгаас олон оршин суугч, жуулчид дүрвэжээ.
Чиос арлын хувьд аялал жуулчлалын ид үе ба өдрийн дундаж температур +30С байгаа бөгөөд долоо хоногийн сүүлчээр улам халах төлөвтэй байна. Түймрийг унтраахаар 14 нисдэг тэрэг, дөрвөн нисэх онгоцоор 400 гаруй гал сөнөөгч арлын зүүн хойд хэсэгт буюу түймрийн голомтод ажиллаж байна.
Түймрийг унтраахад салхи ихтэй байгаа тул унтраах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж.
Грекийн Чиос арал дахь ойн түймрийг унтраахаар ажиллаж байна | ||
Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.