Шууд Chart

Энэ сарыг дуустал говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ

2025-06-25 11:57:37

Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймэр, гол, усны осол, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Энэ сарыг дуустал говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх боловч нутгийн хойд хэсгээр бороошиж, бага зэрэг сэрүүсч, ялангуяа 28-29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний усархаг дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул болзошгүй наршилт, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөнддөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөлөө.


Энэ сарыг дуустал говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй