
Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд 93 орны жүдоч өрсөлдөж байгаа. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ази тивийн аварга Б.Ганхайч болон эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр барилдана. Өнөөдрийн барилдаан 17.00 цагаас эхэлнэ.
Монголын баг эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Х.Ёолкын авсан нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 13-р байрт бичигдэж байна. Будапешт 2025” ДАШТ-ийг Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Франц, Гүрж, Италийн багууд нэг алтан медальтайгаар удаалж байна.
Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Ганхайч, О.Шинэбаяр барилдана | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.