Шууд Chart

Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд

2025-06-17 17:13:46

2025 оны Элсэлтийн Шалгалт маргааш буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө. Улсын хэмжээнд ЭШ-ыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.

Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд

Баянзүрх дүүрэг

  • 14-р сургууль
  • 21-р сургууль
  •  48-р сургууль
  • 53-р сургууль
  •  84-р сургууль.

Баянгол дүүрэг

  •  Оюуны Ундраа цогцолбор сургууль
  • Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
  •  141-р сургууль.

Багануур дүүрэг

  • Боловсрол цогцолбор сургууль.

Налайх дүүрэг

  • 119-р сургууль.

Сүхбаатар дүүрэг

  • 1-р сургууль
  • 4-р сургууль
  • 16-р сургууль
  • 45-р сургууль.

Сонгинохайрхан дүүрэг

  • Хөгжил цогцолбор сургууль
  • Ирээдүй цогцолбор сургууль
  • 67-р сургууль.

 Хан-Уул дүүрэг

  • 18-р сургууль
  •  52-р сургууль
  •  75-р сургууль

 Чингэлтэй дүүрэг

  • 39-р сургууль
  • 50-р сургууль.

Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.

Чингэлтэй дүүрэг

  • 5-р сургууль
  • 24-р сургууль
  • 57-р сургууль

Хан-Уул дүүрэг

  •  15-р сургууль.

Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.

2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх.  Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

 

 


Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 5 цаг 18 минутын өмнө
Гар утсанд донтохоор сохор болдог

Бидэнтэй нэгдээрэй