Шууд Chart

Охин минь...

2017-10-11 16:39:46

Ааш сэргэлэн охин үр минь
Ариун хайрын охь шим минь
Ааль ялдам үжинхэн  минь
Амины бяцхан бүжинхэн  минь
            Ээжийнхээ яг судалбар дүр минь
            Аавынхаа бас хувилбар төрх минь
            Дурлал хайрын  ариун гэрч минь
             Дулаан  илч  хайрлагч нар  минь
Жаахан шаавай охин  үр минь
Жавхаа бүрэн гүнжхэн минь
Алхаа төгс үлэмжхэн минь
Амьдралын бүтэн утга учир  минь
            Ээжийнхээ яг судалбар дүр минь
            Аавынхаа бас хувилбар  төрх минь
            Ургаж байгаа  гоо цэцэг минь
            Өдлөж байгаа даль жигүүр минь
Чихнээ шулганагч бор шувуу минь
Нүднээ харагдагч багын явуу минь
Инээд  цалгиасан ялдам зууч минь
Итгэл тээсэн яруу дууч минь
            Ээжийнхээ яг судалбар дүр минь
            Аавынхаа бас хувилбар төрх минь
            Голт зүрхний мөнхийн уяа минь
            Балт хайрын мөнгөн туяа минь ...  

Ж.Эрдэнэцогт. MNB


Охин минь...  
Үзсэн: 20467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй