Шууд Chart

Берлин хотод “Монгол сонгодог” үдэш боллоо

2017-10-22 11:12:55

ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо "Classic meets steppe" төслийн хүндэтгэлийн концерт боллоо.

Тоглолтод "BBC Cardiff Singer of the World-2015" уралдааны шилдэг таван дуучны нэг, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир, хийлч Лиза Верхаан нар оролцож, Монгол Улсын Соёлын элч Проф. Б.Вулф хөтөллөө.

Тоглолтыг ХБНГУ-аас төдийгүй Европын бусад улс хотоос 1000 гаруй үзэгч  хүрэлцэн ирж сонирхлоо. Тоглолтын үеэр ХБНГУ-д ажиллаж амьдардаг зураач Г.Наранцацралын үзэсгэлэн, шинэ торгон алчуурын коллекцийн нээлт болон Монголын залуу загвар зохион бүтээгчдийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа болов.

Мөн "Blaue Sonne"-гийн компанийн хамт олон Монголын Био чонон хармагийн танилцуулга, худалдаа хийлээ. Ийнхүү Европын зах зээлд гарах албан ёсны зөвшөөрөлтэй Монголын анхны "Bio-Zertifikat" авсан байгалийн бүтээгдэхүүн Монголын Брэнд хүрээгээ тэлж байна.

Монгол Улсаа, уран бүтээлчдээ, Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сурталчлах "Mongolian step" Монголын соёл урлагийн агентлагаас явуулж буй "Classic meets steppe" төслийн хүрээнд Герман улсад Берлин, Мюнхэн хотод “Монгол сонгодог” тоглолтууд, Гумболдын их сургуульд Монголын хөгжмийн түүх, хөгжлийн тухай эрдэм шинжилгээний хурал болох талаар агентлагийн тэргүүн Ц.Гэрлээ танилцууллаа.


Берлин хотод “Монгол сонгодог” үдэш боллоо   
Үзсэн: 2818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Soongo [103.229.122.xxx] 2017-10-22 13:36
Мундаг шүү манай эгэлхэн монголчууд минь мундаг, улс төрчдийг хэлээгүй шүү, эгэлхэн монголчуудаа хэлж байна

Бидэнтэй нэгдээрэй