
Та хүүхдүүдээ ном унших дуртай болгомоор байна уу, тэгвэл нэн тэргүүнд та өөрөө ном уншдаг байх ёстой. Учир нь хүүхэд гэр бүлийнхнээсээ хамгийн ихээр үлгэр дууриал авдаг. Хүүхдээ бүр багаас нь эхлэж номонд “дурлуулах” нь хамгийн зөв арга гэнэ.
Бага насны хүүхдэд бол тод, өнгөт зурагтай, тэдний анхаарлыг татахуйц сонирхолтой номыг орой бүр багахан хугацаанд тогтмол уншиж өгөх хэрэгтэй.

Харин арай том болж элдэв юмны учрыг асууж шалгаадаг болсон үед нь асуусан зүйлийнх нь хариултыг номноос олж өгч тайлбарлах нь тэднийг номонд дурлуулах бас нэг шалтгаан болно.
Өсвөр насны хүүхдэд бол ном унших ямар ач холбогдолтой талаар ярьж, номын дэлгүүр лүү цуг явж, шинэ гарсан номыг хамтдаа сонирхон худалдан авч өгч байх хэрэгтэй.
Багаасаа ингэж “номтой” орчинд өссөн бол хүүхэд чинь аяндаа л тань шиг номын хорхойтон болох болно.
Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ? | ||
Үзсэн: 4163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.