Шууд Chart

Хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

2026-08-12 09:03:35

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “БҮҮ БАС” нөлөөллийн аян, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2026 оны "Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/229 дүгээр захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс хамтран Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 

Эргүүлийн багийнхан амарч, аялж зугаалж буй иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга хүргэн ажиллаж байна.

-Иргэд, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн:

-Хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх

-Гол, нуур, цөөрмийн орчимд ганцааранг нь тоглуулахгүй байх

-Амралт, аяллын үеэр усны эрэгт хэт ойр майхан барих байрлал сонгохоос зайлсхийх

-Үерийн усанд орох, сэлэх, эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс мэдээллээ.


Хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй