Шууд Chart

Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-08-12 09:39:29

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Тодруулбал шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл хугацаанд агуулахуудад байгаа шатахууныг жигд, хүртээмжтэй тарааж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг өглөө.

Түүнчлэн тээвэрлэлтийг саадгүй хүргэхэд цагдаагийн байгууллага анхаарал хандуулж ажиллах, шуурхай штабын зүгээс орон нутгийн удирдлагуудыг байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулж ажиллах зөвлөмжийг өгөхөөр боллоо.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардагдах мэдээ, мэдээллийг түргэн хугацаанд боловсруулж, мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болголоо.


Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй