Шууд Chart

Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос 3,340 объектод хяналт хийж, 498 зөрчлийг арилгажээ

2026-08-11 17:10:42

Говь-Алтай аймагт Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд ажиллалаа.

Аймгийн Онцгой комиссоос 3,340 объектод хяналт хийж, 758 зөрчил илрүүлснээс 498 зөрчлийг арилгажээ.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах хүрээнд 7900 малчин өрхийн 3.035 сая толгой малын өвөлжих бэлтгэл хангаж, аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэл, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малчдад тэжээлийн дарш бэлтгэх сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

  • Говь-Алтай аймаг 2027 оны улсын төсөвт он дамжин хэрэгжиж буй дараах төслүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
  • Аймгийн төв доторх хатуу хучилттай 10 км авто замын ажлын санхүүжилт,
  • Есөнбулаг суманд Ахмадын холбоо, сувиллын барилга, үерийн далан,
  • Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл,
  • Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын 2-р хэлхээ, дэд бүтцийн ажлын санхүүжилтийг шийдвэрлэх,
  • “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг Говь-Алтай аймагт үргэлжлүүлэх,
  • Есөнбулаг сумын сургууль, цэцэрлэгийн барилга, Алтай, Халиун сумын цэцэрлэг,
  • Тонхил, Цээл, Бугат сумын Соёлын төвийн барилга барих санхүүжилтыг шийдвэрлэх зэрэг асуудлыг танилцууллаа.

Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос 3,340 объектод хяналт хийж, 498 зөрчлийг арилгажээ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй