Шууд Chart

Сургуулийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний менежментийг дэмжих төсөл дахин хэрэгжиж эхэллээ

2026-08-12 09:58:44

Боловсролын яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка болон Дархан-Уул аймаг хооронд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжинэ.

Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх Хамтран ажиллах санамж бичигт Боловсролын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Жайкагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Энэ удаагийн төсөл нь

  •  Сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага зохион байгуулалт
  • Хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлт
  •  Хяналт үнэлгээ мониторинг бүхий цогц загвар бий болгох, цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээг бий болгох зорилготой.

Төслийг Дархан-Уул аймагт ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 2029 он дуустал үргэлжилнэ.

 


Сургуулийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний менежментийг дэмжих төсөл дахин хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй