
"Эрүүл Монгол" хүнтэй байя гэвэл дөнгөж төрсөн хүүхдийг бүрэн шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэж албаны хүн хэллээ. Өнөөдөр 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80 орчим хувь эх нялхсын эндэгдэл байна. Үүнээс нярайн эрт үеийн эндэгдэл 81 хувийг эзэлж байна. Тиймээс энэ чиглэлийн техник технилогийг цаг алдалгүй шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал яригдахыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар хэллээ.
Манай улсад эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч үр дүн нь хангалтгүй байна. Цаашид ч хэрэгжих олон төсөл хөтөлбөрийг бид эх нярайн чиглэлд хандуулах хэрэгтэйг тэрбээр онцолсон юм.
"Эрүүл Монгол" хүнтэй байя гэвэл дөнгөж төрсөн хүүхдийг бүрэн шинжилгээнд хамруулах хэрэгтэй | ||
Үзсэн: 2168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.