Шууд Chart

Энэтхэгийг тольдсон гэрэл зургуудаас...

2017-11-05 19:08:59

Өнгөрсөн наймдугаар сард Энэтхэг улсад суралцаад ирсэн МҮОНРТ-ийн Техникийн төвийн инженер Б.Баяраагийн бэлтгэсэн аян замын гэрэл зургийн цомгоос уншигч та бүхэнд хүргэж байна.


Энэтхэг улсыг зорих болсон  миний зорилго Дели дэх NIIT LTD сургуульд “Certificate in accent neutralization and IT and Networking skills” гэсэн курст суралцах юм. Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, Бээжингээр дамжин ниссээр Энэтхэгт  ирлээ. Очсон оройгоо орчинтойгоо танилцах зав гарсангүй. Маргааш нь амралтын өдөр байсан болохоор  цаг агаар нь халуун бөгөөд чийглэг орчинд дасаж ядсаар хөнгөн нимгэн хувцас олж  өмсөхөөр дэлгүүр орлоо.

Харин хоёр дахь өдөр өөрсдийгөө танилцуулав. Хэд хоног англи хэлний мэдлэгээ шалгуулаад, хоёр хоёроороо хуваарилагдаж, хичээлд хамт сууж ярилцах хэрэгтэй гэсэн шаардлага тавив. Эхний хугацаанд янз бүрийн хүмүүсийн англи хэлний аялга ойлгогдохгүй төвөгтэй байсныг нуух юун. Энэ мэтээр нутгаас хол ч сэтгэлд ойр санагдсан Энэтхэг оронтой танилцсан бяцхан түүх минь сурсан зүйл их, шинэ танилцсан нөхөд олонтой байсныг хэлэх байна.

Сургалтад Мадагаскар, Бутан, Нигер, Афганистан зэрэг 15 орны 28 суралцагчидтай хамт нэг ангид хуваарилагдсан юм. Долоо хоног бүрийн баасан гарагт сургуулиас гаднаас ирсэн оюутнуудад зориулсан аялал зохион байгуулдаг байсан. Энэ аяллын үеэр авсан гэрэл зургийн цомгоосоо та бүхэнд хүргэж байна.

Энэ ялдамд  Энэтхэг Улс руу сургалтад хамрагдахад дэмжиж, тусалсан бүх хүнд баярласнаа илэрхийлье.

Б.Баяраа




























































































































































































































Энэтхэгийг тольдсон гэрэл зургуудаас...  
Үзсэн: 2585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй