
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам” батлагдсан.
Уг тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт явагдаж, нийслэлийн хэмжээнд дор дурдсан 32, орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага тэнцсэн байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Тэргүүн дэд дарга Ч.Алтанхуяг, Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбат нар нийслэлийн хэмжээний 32 эрүүл мэндийн байгууллагуудтай “Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах” гэрээг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан 10 дугаар сарын 16-ны өдрөөс оношилгоо шинжилгээг эхлүүллээ.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч хамрагдах ба 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг өөрөө сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад очиж оношилгоо, шинжилгээнд хамрагдах юм. Нэгдүгээр багц: дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, хоёрдугаар багц: 1-р багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч эмгэг илрүүлэх, гуравдугаар багц: хавдрын эрт илрүүлэг хийхэд чиглэнэ.


Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулна | ||
Үзсэн: 4016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.