Шууд Chart

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх алба хүүхдүүдэд зориулсан кино бүтээж байна

2017-11-16 10:28:21

НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх алба бага насны хүүхдүүдэд ёс зүй, үнэт зүйлсийн талаар заах зорилго бүхий шинэ хүүхэлдэйн цуврал кино бүтээж байна. Хүүхэлдэйн кино нь “Зорбс” нэртэй байх бөгөөд төсөөллийн нэгэн гараг дээр амьдардаг хүмүүс өөрсдөдөө тулгарсан олон төрлийн асуудал, бэрхшээлийг шударга, ухаалаг, ёс зүйтэй зан чанарынхаа ачаар даван туулж байгаа тухай гарах аж.  Одоогийн байдлаар киноны гол дүрийн дөрвөн баатар болон ерөнхий агуулгын талаар танилцуулсан 6 минутын видео бэлэн болжээ.

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх албаны Авлига, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх салбарын дарга Дмитри Влассис “Хүүхэдтэй бага наснаас нь эхлэн ажиллах нь авлигыг зогсоох хамгийн үр дүнтэй аргуудын нэг. “Зорбс” хүүхэлдэйн кино нь нүдэнд үзэгдэх, хөгжилтэй бас мэдлэг олгох өндөр ач холбогдолтой тул багш нар хүүхдүүдэд хүний хүмүүжлийн хамгийн чухал, үнэт чанаруудыг төлөвшүүлэхэд бэлэн сургалтын материал болгон ашиглах боломжтой” гэж мэдэгджээ. Кино нь 6-12 насны хүүхдүүдэд шударга ёс, бусдыг хүндлэх, байгаагаар нь хүлээн авах зэрэг үнэт чанаруудын талаар ойлгуулах зорилготой. Түүнчлэн тэдэнд тэвчээртэй байх, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, ойлгохыг хичээх, асуудал шийдвэрлэх, шүүмжлэлтэй бодож үзэх зэрэг чадварыг суулгахад уг киног ашиглаж болох юм байна.  

Вена хотноо зохион байгуулагдсан Авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцид оролцогч талуудын хурлын үеэр уг киноны талаар танилцуулсан байна.


Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх алба хүүхдүүдэд зориулсан кино бүтээж байна  
Үзсэн: 2446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй