
Цас орсны улмаас хотын халтиргаа гулгаа, замын түгжрэл, осол, аваар бэртлийн тоо эрс нэмэгджээ. ГССҮТөвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөрт ойролцоогоор 400 гаруй өвчтөн ирж эмчилгээ үйлчилгээ авч байгаагаас 47 хувь нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан байна. Насны хувьд 45-аас дээш насны иргэд зонхилж байгаа бөгөөд гэмтлийн гол онош нь дээд, доод мөчдийн хугарал, толгойн гэмтэл эзэлж байна.
ГССҮТ-өөс бэртэл авч гипс тавиулсан иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна:
- Гэмтлийн эхэн үед мөч хавдаж хавагнах хүндрэл гарч болзошгүй тул та гараа сойж эсвэл хөлийг 20-30 см орчим өндөрт байрлуулна.
- Гипс тавиулсны дараа та гар болон хөлийнхөө хуруунуудыг сайтар ажиглах хэрэгтэй. Хуруунууд хавдах, хөхрөх, чинэрч бадайрах, цайх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
- Эмчийн заавар дагасны дараа таны гар эсвэл хөлд үүссэн хаван бууж гипс сулардаг.
- Хаван гүйцэд буусны дараа битүү гипсэн бэхэлгээ тавигддаг.
- Гипсийг хугацаанаас нь өмнө дур мэдэн богиносгох, авахыг хориглоно.
Та бүхэн гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгууллага болон өөрийн хашаа байшингийн ойролцоох цас мөсийг цэвэрлэж иргэний үүргээ биелүүлэхийг ГССҮТ-ийн эмч ажилтнууд уриалж байна.
Гэмтлийн эмч нар зөвлөж байна | ||
Үзсэн: 3842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.