Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-11-19 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 1. Адъяа гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр.

                          Барилдлага: Түлэх  
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй   
                          Суудал:
Мод           

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та амьдралын далд түвшин рүү тэмүүлж байна. Танд хөрөнгө мөнгө, тохилог байшин, сайн гэр шаардлагатай эсэх нь гайхшруулна. Аз жаргалтай баян хүн болох, хүссэндээ хүрэхэд шаардагдах бүх зүйл танд байна. Гэвч таны амьдралыг олон талаас үнэлэх үнэлгээ өөрөөс чинь хамаарна. Хааяа өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсож алдаагаа хэт бодит бусаар төсөөл.


ҮХЭР (4/20-5/20)

Хордлого авах магадлал өндөр. Зарим хоол унд танд тус болохоосоо ус болно. Шинжилгээнд орвол зүгээр. Өөр дээрээ туршилт бүү хий. Хоол ундаагаа өвөрмөц байлгах гэж бүү оролд. Өдрийн сүүлийн хагасыг нээлттэй агаарт өнгөрөөхийг хичээ, цэцэрлэгт хүрээлэнд аялж болно. Харилцаагаа илэрхийлэхэд таагүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Уур уцаартай өдөр. Өглөөгүүр та бүгдэд ямар нэг өртэй, бүгд таныг хавчиж байгаа мэт санагдана. Гэвч өдрийн туршид та орчин тойрныхон тань өөрийг нь их дэмждэг юм байна гэдгийг харна. Хүнд байдалд ойр хавийнхаа хүмүүсээс зожиг байх хэрэггүй. Ойрын хамаатнууд буюу сайн танил чинь таны ажилд тус болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та гомдоосон, дурласан хүмүүстэйгээ харьцаагаа сэргээнэ. Хэрвээ хэн нэгний өмнө буруугаа хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж сүм хийдэд очихыг зөвлөж байна. Харин таныг эрүүл мэнддээ анхаарч ажлын ачаалал болон архи дарснаас хол байхыг онцгой сануулж байна. Энэ сард та мөнгө санхүүгийн эх үүсвэр сайтай байсан ч мөнгөө зарцуулахдаа хямгатай бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Хоёрмол өдөр. Хэн нэгэнтэй муудалцаж, чадуулсан бол түүнээс хариугаа авах дур хүсэлд бүү авт. Та өөрийн ажил төрөлд хамаг анхаарлаа хандуулж эрч хүчтэй ажиллах хэрэгтэй. Амралтын өдрийг тайван амарч өнгөрөө.


ОХИН (8/23-9/22)

Гэр бүлийн харьцаа болон уур амьсгал танаас шалтгаална. Бага сага асуудлыг газар дээр нь шийдвэрлэ. Ханьдаа болон гэр бүл дотроо онцгой хүндтэй байр суурийг олго. Удахгүй тантай хаан мэт харьцаж эхлэхийг анзаарна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хүүхдүүдтэйгээ илэн далангүй, шударга харьцахад таатай. Хүмүүжлийн талын олон таагүй асуудлууд бүрмөсөн арилна. Та гэр бүлээрээ бахархаж тэд таныг хүндлэх болно. Хайр дурлалд таатай. Ямар ч хүнд хэцүү нөхцөлд найз нөхөд, дотнынхондоо найд.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Нүглээ наминчлах өдөр. Дотоод зөрчил аргаа барсан байдал сэтгэл гутралд хүрч болзошгүй. Та өөрийн нэр хүндээ аврах эсвэл мөнхийн өртэй хүндээ туслахийн тулд хачин этгээд, үйлдэл хийхэд ч бэлэн байна. Заналхийллийг үл тоон идэвхтэй ажилла. Спортын тэмцээн уралдаанд оролцоход таатай.


НУМ (11/22-12/21)

Танай гэр бүлийнхний аль нэг нь гадаад улс орон руу явах гэж байгаа нь танд таалагдахгүй байж болно. Үүнээс гадна та гэр бүлийн ахмад гишүүд таны эрх чөлөөг чөдөрлөж байгааг мэдэрнэ. Дотнынхонтойгоо харилцан ойлголцолд хүрэхийн тулд бодит бус хий хоосон санаа бодлоосоо сал.


МАТАР (12/22-1/19)

Тааламжтай өдөр. Мөнгө, алдар, эрүүл мэнд хүссэн бүхнээ олж авна. Хайр дурлалд ч азтай байна. Яг энэ үед та ханиа олно. Дотны хүнээ гай зовлон дунд хаяхгүй үнэнч шударга хүмүүсийг аз ивээнэ. Та хэзээд өөрөө өөрөөрөө үлдэх чанараа хадгал.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр гэртээ болон гэр бүлийнхэнтэйгээ сайхан мөчүүдээ эргэн дурсах, тэдэнтэйгээ ширээний ард суун ярилцахад тохиромжтой. Хамт олон чинь таны хувьд бараг л гэр бүлийн гишүүд гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь сайн үлгэр дуурайл болно. Ганцаар тайван амрах цаг биш тул найз нөхдөө гэртээ урь.


ЗАГАС (2/19-3/20)

Даралт ихсэж багасах, нойр муудах нягууртай. Даралтын өөрчлөлттэй хүмүүс эмээ биедээ авч яв. Зөгийн балтай сүү ууж, халуун шүршүүрт ор. Хүч чадал төвлөрүүлэх өдөр болно. Төрөл садангийн асуудал нь ёс суртахууны болон материаллаг дэмжлэг шаардах болно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 3947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй