Шууд Chart

Шалгалтдаа тэнцсэн бол жолоочийн үнэмлэхээ шууд авах боломжтой боллоо

2017-11-21 09:19:27

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өглөө.  Жолооны сургалтын төвийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрдэж буй юм.

Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр  зохицуулагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Энэ үйл ажиллагаанд  Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж оролцож “Цагдаагийн байгууллагын хөгжилд мэдээллийн технологийн дэвшил чухал. Энэхүү дэвшлийг бодит амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа авьяаслаг, чадварлаг алба хаагчдадаа амжилт хүсье” гэж хэллээ: Мөн Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгонбат, Бүртгэл хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд болон алба хаагчид оролцож тус төвөөс энэ онд хөгжүүлсэн програмуудтай танилцаж, санал солилцов. 




Шалгалтдаа тэнцсэн бол жолоочийн үнэмлэхээ шууд авах боломжтой боллоо  
Үзсэн: 3818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-03 17:07
7 Sarda bagtaj irehv

Бидэнтэй нэгдээрэй