
9-15 цагийн хооронд МХЕГ-ын хурлын танхимд “Гамшгийн үеийн хүнсний аюулгүй байдлын хяналт” сэдвээр нийслэл, дүүргийн хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нарын сургалт болно.
10:00 цагаас Дэлхий нийтээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдөрт зориулж Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд БШУЯ, ССАЖЯ, ХЯ, ЭМЯ-ны дэд сайд, төлөөлөгчид хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагаас МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд энэ оны гурил буудайн үр тарианы хураалт нөөцийн талаар Монголын Тариаланчдын Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогоос хамтарсан “Шинэ эрин” хэвлэлийн бага хуралтай.
11:00 цагаас Монголньюс мэдээллийн төвд Чингэлтэй дүүргийн АН, МАНХ-тай хамтарч сонгуулийн маргаантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагаас ХУД-ын Соёлын ордонд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажилд зуучлах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өдөрлөг зохион байгуулна.
12:30 цагаас Таван шарын Драгон буюу баруун аймгуудын тээврийн хэрэгсэл зорчдог авто вокзалын эргэн тойрныг хулгайн тээвэр, хууль бус наймааг цэгцлэх асуудлаар албаныхан ажиллана.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.