Шууд Chart

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

2017-11-22 12:11:34

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт орон нутагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Дархан-Уул аймагт тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс ажиллаж байна.

Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн удирдах албан тушаалтнуудтай уулзаж орон нутагт ажиллах удирдамжийг танилцуулж, ажлаа эхлүүлээ. Тус ажлын хэсэг аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын харьяа зарим байгууллагын 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалган туслах ажлыг энэ сарын 24-ны өдрийг хүртэл явуулна. Ажлын хэсэг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа хийнэ.

Мөн иргэдийн өргөдөл, гомдол, саналыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын №1 тоот өрөөнд хүлээн авч байна.


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй