Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ГССҮТ-д гар, сарвууны тасарсан хэсгийг залгах мэс ажилбар хийлээ

2017-11-23 17:33:59
Error loading player: No playable sources found

ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчидыг чадавхижуулах бодлогын хүрээнд гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан билээ. Өмнө нь манай улсад тасарсан эд эрхтэний хэсгийг залгах мэс ажилбар төдийлөн хийгддэггүй, хийгдсэн ч үр дүн муутай байсан байна. Тиймээс ГССҮТ-ийн эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтарч мэс засал хийж харилцан туршлага солилцож байна.

Тасарсан эрхтэний хэсгийг 6-8 цагийн дотор 2-4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг гэж эмч нар үздэг юм байна.

Уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгний ханштай байдаг бол ГССҮТ-д ард иргэддээ үнэгүй хийж үйлчилж байна.

Өвөр Монголын эмч 12 дугаар сарыг дуустал манай эмнэлэгт байх ба энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм байна.

Эх сурвалж: ГССҮТ


ГССҮТ-д гар, сарвууны тасарсан хэсгийг залгах мэс ажилбар хийлээ  
Үзсэн: 2498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй