
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/395 дугаар тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газарт 3.5 сая төгрөгийн томуугийн эсрэг вакцин 1700 тун хуваарилагдсан.
Гадаа хүйтэн нөхцөлд ажилладаг алба хаагчдыг 2017 оны 11 дүгээр сарын 21, 22, 24-ны өдрүүдэд томуугийн эсрэг вакцинд шуурхай хамруулах ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Одоогоор 900 гаруй алба хаагч хамрагдсан.
Цагдаагийн алба хаагчдыг томуугийн вакцинд хамруулж эхэллээ | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.