Шууд Chart

Уламжлалт анагаах ухааны чиглэлээр Энэтхэг улстай хамтран ажиллана

2017-11-28 09:31:36

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Энэтхэгийн элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох талаар ярилцав. Мөн арванхоёрдугаар сарын 15-нд Эрүүл мэндийн яам, Энэтхэгийн элчин сайдын яам хамтран уламжлалт анагаах ухааны эмч, судлаач нарын дунд нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлгийн зохион байгуулахаар боллоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээ 2009 онд, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын АЮУШ яам хооронд уламжлалт анагаах ухаан, гомеопатийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг 2015 онд байгуулагдсан талаар онцолсон юм.

Түүнчлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа тухай дурдлаа.


Уламжлалт анагаах ухааны чиглэлээр Энэтхэг улстай хамтран ажиллана  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй