Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2017-12-03 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 03. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 15. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй, хөх хулгана өдөр.

                          Барилдлага: Түлэх    
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй        
                          Суудал:
Ус                   

Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ажил хэргийн харьцаанд өөдрөг байдал тогтоно. Өөрийн гадаад үзэмж болон гэр орноо сайжруулна. Эрх мэдлээ хяна. Янз бүрийн хэрэгт орохоос болгоомжил. Хамт олны ашиг сонирхлыг дэмжих чадвар тань үнэлэгдэнэ. Сөрөг байр эзлэхээс зайлсхий. Ажлаа дөнгөж нээж буй бизнесмен, үйлдвэрийн эзэд зээл авах боломжоо алдана.


ҮХЭР (4/20-5/20)

Чухал гэж бодсон бүх зүйлээ хийхэд яг тохирсон цаг. Хэрвээ ажил тань сэтгэл хангалуун байдлаас татгалзвал санаачлагыг гартаа ав. Хийж буй ажлаа дахин зохион байгуул. Хуучин ажлаа хэсэг завсарлаад өөрийн хүссэн байр суурьдаа буцаж оч. Хайртай хүн эсвэл хамтран амьдрагч нар яг тохирсон цагтаа уулзах нь эерэг үр дүн гаргах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэн нэгэнтэй зөвлөлдөхгүйгээр асуудлыг шийдэх нь энэ өдрийг баллаж магадгүй. Таны оюун санаанд орж ирэх бүхий л зүйл хүчтэй сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгдэх болно. Иймээс хувийн болон ажлын хамтрагчтайгаа чухал асуудлыг хэлэлцэн аз туршихаас аль болох зайлсхий. Олонхи ихрүүд хайрыг тэмцэл гэж үздэг тул иймэрхүү бүх сорил том эрсдэлийг дагуулдаг гэдгийг санахад илүүдэхгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амралтын өдрийнхөө төлөвлөгөөг сайн гарга. Таны анхаарлыг сарниулах зүйлээс хол бай. Ялангуяа ямар ч төрлийн онцгой аюултай спортоор хичээллэхээ хянах хэрэгтэй. Хайр дурлал тань эргэлзээтэй байдалд байж санаа зовж харилцаа уналтанд орно. Гоонь эрчүүд романтик үдшийг төлөвлө. Хайртай хүмүүс хүүхэд асрагч хөлсөлж, ресторанд оройн зоог захиалж дотно харилцаагаа сэргээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны гэр бүл дэх найрсаг эелдэг харьцаанд бусад хүмүүс атаархана. Заримдаа санал зөрөх асуудал гарна. Сэтгэлд сэв сууж болзошгүй. Хувийн сонирхлоо хоёрдугаарт тавь.


ОХИН (8/23-9/22)

Эрч хүч хүч тэнхээ чинь өнөөдөр бага зэрэг сулрах болно. Хэрэв бусад хүмүүс танд итгэж нууцаа ярьсан бол тэдний итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй. Бусдын сэтгэлийн зовлонтой асуудалд оролцохоос зайлсхий. Таны хайртай хүн, найз хамтрагч нарт өөрийгөө өөрөө л аварч, бусдаас аврал ирэхгүйг мэдрэх зүйл тохиолдож байна. Зөвхөн бусад хүмүүс гунигтай байгаа учраас л та ч гэсэн бас уйтгарлах ёсгүй гэдгийг сана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Мэргэжил нэгтэй хүнтэй хамтарч ажиллахад тийм ч таатай байхгүй ба дарга тань ажлын цагийн хуваарийн талаар бухимдуу байна. Та өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлж чадахгүй гэж бодож байсан ажил хэрэгтээ оролцож чадна. Хамгийн ойр дотны найзтайгаа уулзах талаар бод. Дуртай газраа кофе ууж, найз нөхөдтэйгөө уулз. Амралт авч тархиа хүчилтөрөгчөөр дүүргэсний дараа оюун ухаан тань хэрхэн сайн ажиллаж байгааг та мэдрэх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хэрэв та орон сууцны нөхцөлөө сайжруулж амжаагүй эсвэл нүүж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ. Хувийн орон сууц төлөвлөх, банкнаас зээл авахад сайн. Санхүүгийн дэмжлэг ирнэ гэж найдаж болно. Найз нөхөдтэй холбоотой зүйл дээр чухал шийдвэр гаргах гэж яарсны хэрэггүй. Бүгдийг детальчилж бодох хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Нумынхан хайр дурлалын адал явдлын эрэлд гарах эсвэл гэртээ бүгэх хоёрын нэгийг сонгох хэрэг гарч мэдэх юм. Анхаарал болгоомжтой бай. Хувь заяа танд ээлжит сорилтоо илгээж байгаа тул гэнэт бүх зүйл таны эсрэг эргэж болзошгүй юм. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Ийм асуудалтай холбоотой тодорхой бодлого байдаг тул сандрах хэрэггүй. Ямар нэг зүйлд хязгаарлагдаж амьдар.


МАТАР (12/22-1/19)

Цагийн ажлын санал ирвэл түүнийг өөрийн хоёрдахь ажлаа болгон хадгаламжийн дансаа дүүргэ. Та баяр ёслол хэрэг болох мөнгөний дарамтаасаа салах болно. Магадгүй та шургуу ажиллах хэрэгтэй боловч шөнө нь унтах боломж танд гарна. Удаан өвдсөн нэг нь эргээд эрүүл саруул байдлыг мэдрээд энэ дэлхий хичнээн сайхан гэдэгт гайхшрах болно. Ажил дээрээ хэтэрхий бүү оройт.


ХУМХ (1/20-2/18)

Хайрын холбоотны харьцаа дэвшилттэй байна. Эмэгтэйчүүд илүү мэдэрнэ. Тэд нар улам үзэсгэлэнтэй гялалзах 6олно. Энэ байдлаар бусдыг өөртөө татаж ажил байдлаа бэхжүүлнэ. Гэр бүлийн харьцаанд зохицуулах асуудал их гарна.


ЗАГАС (2/19-3/20)

Загасууд өнөөдөр тайван нам гүм байдлыг эрэлхийлнэ. Урам зориг илэрнэ. Та шүлэг бичих, зураг зурах дуртай бол энэ өдөр таны мөрөөдөл биелэнэ. Хүүхдүүдээ ойртоход амархан байна ялангуяа өөрийн урэн бүтээл туурвих ур чадварыг хүүхдүүдэд зааж сургахад тохиромжтой үе.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн   
Үзсэн: 4989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй