
Манай улс тун удахгүй дотооддоо нүүрс угаах үйлдвэртэй болох гэж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК жилд 20 сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл боловсруулж Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна. Ирэх оны эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба үйлдвэрийн эхний ээлж нь 2015 онд ашиглалтад орно. Үйлдвэр жилд 5 сая тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэж боловсруулах бөгөөд цаашид ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлж 2017 он гэхэд жилд 20 сая тонн болж өргөжих юм.
Нүүрс угаах үйлдвэр 2015 онд ашиглалтад орно | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.