Шууд Chart

Охидын айдастай Монгол... Нүдээ нээ

2017-12-04 14:35:56

Бурхан минь ахиад л өглөө болчхож. Сургуульдаа явахаас өөр сонголтгүй шүү дээ. Ядаж байхад яагаад заавал юбка өмсдөг юм болоо. Охидын бие засах газар, хүн бага явдаг буланд л битгий тэр хэдэн балиар юмтай таараасай билээ. Багш, нийгмийн ажилтанд хэлбэл намайг буруутгах болов уу? Эсвэл нөгөөдүүлийг учир зүггүй миний өмнө авчирч загнаад бүүр ч хэцүү байдалд оруулчих болов уу? Тэд ямар байнга миний хажууд намайг хамгаалж байх биш дэмий байхаа. Үеийн охид минь бүгд ийм айдастай байдаг юм уу? арай өсгөлүүн болохоор надад л ийм зовлон байна уу? Болдог бол сургуульдаа явахгүй юмсан...
Нүдээ нээ...Багш, сурган хүмүүжүүлэгчдээ

Яанаа...! Ахиад л биеийн тамирын хичээл. Ямар хэцүү юм бэ? Яг л амьтны хүрээлэнгийн торонд байгаа үзмэр эсвэл боолын наймааны тавцанд зарагдахаар зогсож байгаа юм шиг тэр эвгүй мэдрэмжийг туулах нь дээ. Бөмбөг өгөөд тоглуулаад орхивол найзуудтайгаа нэг буланд суугаад өнгөрүүлье! Харин нөгөө багш заавал ойрхон зогсоох гээд, биед хүрч дасгал заах гээд, бүүр албаар тэвэрч ирээд юм хийлгээд байвал яах вэ? Сургуулийн захиргаанд хэлбэл багшаа өмөөрөөд өнгөрөх болов уу? Биеийн тамирын хичээлийг ингэж л ордгийн гээд загнах болов уу? Тэгвэл яагаад бусад охидод хүрдэггүй гэвэл бүүр ч аймаар юм болох байх. Чимээгүй л явахаас...

Нүдээ нээ... Сургуулийн удирдлага, ангийн хөвгүүдээ

Ээ охидуудаа та нар яагаад явчихваа. Хурдхан цэвэрлэгээгээ хийчихээд явах минь. Дугуйлангийн багшийн найз гэдэг ах өнөөдөр байхгүй байгаа нь аз. Худлаа юм зааж өгнө гэчхээд балай балай юм яриад, хацар илээд, ахтайгаа манай студид очиж бэлтгэл хий этр ч гэх шиг. Ядаж найзууд минь хамт байсан бол юу гэж ингэж айхав дээ. Ахиж л ганцаараа үлдэхгүй юм шүү...
Нүдээ нээ... Найзуудаа

Ахтай ч болоосой. Тэгвэл харанхуй гудамжны үзүүрт тосуулаад хамт явж байхгүй юу? Аав, ээж хоёрт хэлбэл “Өдий том болчхоод” гэж ирээд загнах байх. Гудамжны нохойнууд ч бараг таньдаг болчихсон харин тэр согтуу ах нар л аймаар шүү. Гэрэлтэй, камертай гудамжинд амьдардаг хүүхдүүд гоё юмаа. Хэзээ манай гудамж тийм болохын бол. Дээр тэр ах худлаа унаж байгаа болоод тэвэрч авахад арай л сүнс зайлчхаагүй. Халтиргаа бага байсан тулдаа л гүйж холдсон доо. Бурхан минь намайг хамгаалаарай. Нөгөө гудамжаар ахиад л явах нь...

Нүдээ нээ... Хорооны дарга, цагдаа нараа

Арын гудамжаар тойрч алхах уу? Автобусанд суухаар холдчих нь доо. Яахаараа манай гэр, сургуулийн хоорондох гудамжны хоёр талаар зөвхөн бар, буудал хоёр л байдаг юм бол доо. Одоо бүүр ахлах ангийн сурагчид ч тэндээс гарч ирээд дууддаг болж. Том хүн болох гэж очсон ангийн охинд архи хүчээр шахам өгсөн байсан. Би тийм аймаар юмтай нүүр тулмааргүй байна. Дээрийн тэр эгч нар “Хөөрхөн охин байна шүү дээ. Аниа нь нүүрийг чинь гоё будаад өгөх үү” гээд байх нь ч аймаар санагдаж байна. Гэр хүртлээ таксидахаас...

Нүдээ нээ... Иргэдээ

Ээжээ энэ ахтай хамт намайг битгий орхиоч дээ. Таны хамаатан гэдэг чинь миний хамаатан гэсэн үг биз дээ. Гэтэл би айгаад байна. Таныг байхгүйд надтай “эмч” болж тоглоё гээд байдаг. Усанд оруулаад өгөх үү? гэж айлгана.  Хоёулаа унтъя гээд тэврээд хэвтэхээрээ зүгээр байхгүй ийш тийшээ гараа явуулдаг. Тэгээд ээждээ хэлж болохгүй шүү? Хэлбэл ээжид чинь аймаар муу юм тохиолдоно гэдэг. Би таныг хайрлаад хэлдэггүй. Тэгэхдээ л айгаад байна. Би ганцаараа байж чадна аа ээжээ...

Нүдээ нээ... Эцэг, эхчүүдээ

Гэрлээ битгий унтраагаасай. Харанхуйгаас биш хажууд байгаа ах нараас л айгаад байна. Аав минь байсан бол ийм аймаар байхгүй байсан байхдаа. Ээжээ таны найз нар, эцэг чинь болно гээд байгаа тэр ах чинь ч айлгаад байна. Согтуугаараа далимдуулж ороо андуурна, бэлэг өгсөн гээд худлаа өвөр дээрээ суулгаж үнэснэ, угаалгын өрөөнд араас орж ирчхээд хараад зогсоод байна. Энэ бүхэн нь намайг айлгаад байна. Ээжээ гэрлээ битгий унтраагаач дээ...

Нүдээ нээ... Томчуудаа

Ахиад л шөнө боллоо. Хэрэв өнөө шөнө тэр муухай хүн ирвэл би маргааш заавал амиа хорлоно. Гэгээн мөрөөдөл, сайхан найзууд, ээж аав, энхрий дүү гээд бүгдийг нь орхиод явах минь. Тэр муухай хүний дор тэлчилж, тэр муухай үнэрийг мэдэрч, тэгээд тэр бүхнээ хэлж, хашхирч чадахгүй тарчилж явахаар үхвэл амар байх.  Энэ бүхнийг хэлбэл би л буруутан болж, гэр бүлийнхээ нэр хүндийг хугалж, сургууль, байрныхандаа ч ад үзэгдэж нүүр хийх газаргүй нүгэлтэн болчих гээд байна шүү дээ. Намайг хайрлаач дээ. Миний энэ аймшигтай байдлыг харахын төлөө НҮДЭЭ НЭЭ-гээч дээ ХҮМҮҮСЭЭ. Би айгаад байна....   

Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлсэн явдлууд ар, араасаа гарч нийгмийг хирт хийлгэв. Хэсэг л шуугиан болж, жагсаж, НҮДЭЭ НЭЭ гэсэн постер гаргаж, профайлаа чимцгээв. Тэгснээр юу өөрчлөгдөх вэ? Магадгүй төр засаг анхааралдаа аваад ямар нэг хууль санаачлахаар ханцуй шамлан орсон байх.

Гэвч энэ бүх зүйлс ил бус далд, охидын айдас, шаналал дунд одоо ч яг энийг уншиж байхад тань таны гэрт, таны охинд, дүүд тохиолдсоор байна. Тиймээс охидын амьдралын эргэн тойронд таардаг айдсуудыг илчилж энэ бүхэнд анхаарлаа хандуулж НҮДЭЭ НЭЭХИЙГ хүсч энэхүү нийтлэлээ нулимстай бичиж сууна.
Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид бүх насанд хүрэгчид минь та бүхэн хүчирхийлэгчдийг зомби шиг эсвэл гэмт хэрэгтэнтэй киноны муу талын дүр шиг байна гэж битгий бод. Бидний дунд магадгүй маш сайн хүн хэмээгдээд ч явж байдаг юм шүү.

Тиймээс охидоо анхааралтай сонс, асуудлаа нуулгүй хэлж чаддаг болго, сургууль, гэр, амьдарч байгаа орчин бүрд нь анхаар, асуудал үүсч болох тохиолдол бүрээс хамгаал, амин эрдэнэ минь тул атгандаа нуух мэт хайрла. Яг одооноос л хичээцгээе! Алхам тутамдаа.   

Хавхчин Г.Ариунчулуун

Нийтэлсэн: Анжигай

Охидын айдастай Монгол... Нүдээ нээ  
Үзсэн: 7829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hhh [103.10.22.xxx] 2017-12-24 19:54
za bolioo ene odoo yponchuudas sanaa awaa yuuu iim hor urshgiin talaar mdhguim bn ger bvliin hvchirhiill gj bhas olon ntn gzr arai iim deree tulchihaagui bhaa
Зочин [78.250.107.xxx] 2017-12-23 02:01
hudlaa zohiol bichehee bolio
Зочин [202.179.25.xxx] 2017-12-22 13:47
Энэ бол порно донтолтын хор уршиг. Христийн байгууллагуудаас порно донтолтын эсрэг төрөл бүрийн лекц семинар байнга зохиодог. Улаан Христ гээд тоодоггүй. Гэхдээ интернетээр, зурагтаар садар самууныг сурталчилсаар байхад хүчингийн хэрэг буурах талаар горьдсоны гарз
Зочин [182.160.37.xxx] 2017-12-22 13:16
ingej nud neegdehgui
Зочин [139.5.216.xxx] 2017-12-13 08:48
монголчуудын талаар гадаадын цахим орчины судалдаг нэг байгууллагаас хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар порно үзсэн тандалтаараа дэлхийд 1 т орсон гэж байсан. 3 сая хүнтэй атлаа 1 тэрбум удаа үзсэн гэж байгаа. тэгэхээр манай орон мааш поорноо сэтгэхүйтэй орон болж байна гэсэн үг. одоо эрчүүдийнх нь дийлэнх олонхи нь толгойд нь поорноо л байгаа. бүүр донтцон. эмэгтэй хүнийг жинхэнээсээ хайрлах биш харин зовоож таашаал хүртэл авна. бага насны охидыг хүртэл оролдоно.хяналт тавих хэрэгтэй
Мира Жаргалан [182.160.4.xxx] 2017-12-12 11:35
Айпастай Монгол гэж Зүгээр бичээд өнгөрөөгөөд байх хоосон үг бишээ Айдастай УБ гэсэнтэй адил Ерөнхий сайд нь Арьс ширний Үйлдвэрээс гардаг бараг 700 жил гарч байгаа юу за 70 жил ч бай Энэ үйлдвэрийн Бохир ус цэвэрлэх байгууламжийг мянган удаа шинээр яг одоогийн байран дээр барих ёсгүй дахиад үнэр нь гарнаа Тэгэхээр УБ хотоос хол Салхины нүёдлох чиглэлийн доор бариулах Орчны ЭМ-ийн Шинжлэх Ухааны хууль стандарт байгааг мэдэхгүйгээс Аймаар юм маш олон ШТС хотоос хүүхдийн эмнэлгийн дэргэдээс яаралтай хотын зах руу гаргах сстой хотыг муухай харагдуулахаас Илүү Амь насанд бас тэр 500000 машиныг өвөл утаа бууруулья гэвэл зогсоох ёстой Нийтийн унаагаар тэр хүмүүс үнэгүй зорчих болгох г.мБас утаанаас салгах аргыг Дээрхи ОЭМШУ стандарт өндөртэй яндан бий судлаач ийн судалгаа байна ш дээ

Бидэнтэй нэгдээрэй