Шууд Chart

Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ

2017-12-13 15:52:54

Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараахи зөвлөмжийг хүргэж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, энэхүү зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүсээ халамжлаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах

Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

Олон нийтийн газраар аль болох явахгүй байх

Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

Гараа тогтмол сайн угаах

 

Хоолны хордлогоос сэргийлэх:

Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

 Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угаах

 Осол гэмтлээс сэргийлэх:

Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ  
Үзсэн: 2146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [121.173.221.xxx] 2017-12-13 16:31
Solongosiin himchan nuruu nugasnii emnelegt ue much nuruu huzuu seernii uvchnii buhii uvchniig onoshilj mes zasliin bas mes zasliin argaar emchil tusgaichilsan huturlburuur fizik emchilgee hiij hurdan ilaarshiulna. +82-10-2597+7676 bhimchan92@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй